“ТАТВАРЫН БҮРТГЭЛ” ОНЛАЙН ОЛИМПИАД-2016
"ТМЗ" нийгэмлэгээс нягтлан бодогч, мэргэжилтнүүдийн татварын мэдлэг чадварыг сорих нээлттэй, онлайн олимпиадыг зохион байгуулж байна. Олимпиадад татварын итгэмжлэгдсэн нягтлан бодогч, нягтлан бодогч, татварын улсын байцаагч, нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр суралцаж буй оюутан Та бүхнийг оролцохыг урьж байна.
ЗОРИЛГО: Тус олимпиад нь татварын бүртгэлийн чиглэлээр орон даяар нээлттэй зохион байгуулагдах бөгөөд оролцогчдын ур чадварыг нээн илрүүлэх, мэргэжлийн холбогдолтой хууль тогтоомж, журам стандартын талаарх мэдлэгийг дээшлүүлэх, хэрэглээ бий болгоход туслах үндсэн зорилготой.
ХАМРАХ ХҮРЭЭ: Олимпиадад оролцогчдыг мэргэшлийн түвшингээр дараах 2 бүлэгт хуваах бөгөөд бүртгүүлэх үедээ олимпиадад оролцох өөрийн түвшинг сонгоно. 1-р бүлэг: Нягтлан бодогчид 2-р бүлэг: Нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр суралцаж буй оюутан сурагчид
ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ХУГАЦАА: Олимпиад нь 2 үе шаттайгаар зохион байгууллагдана. 1-р үе шат: 2016 оны 11-р сарын 15-нд 14:00 - 16:30 цагийн хооронд онлайнаар 2-р үе шат: 2016 оны 11-р сарын 24-нд 13:00 - 18:00 цагийн хооронд танхимд
БҮРТГЭЛ: Олимпиадад оролцохыг хүсэгчид 2016 оны 11-р сарын 01-ний 9:00 цагаас 2016 оны 11-р сарын 14-ны 18:00 цагийн хооронд онлайнаар www.baaz.mn сайтад бүртгүүлнэ. Бүртгэл үнэ төлбөргүй.
ШАЛГАРУУЛАЛТ: 1-р үе шат:
  • Мэргэжлийн холбогдолтой хууль тогтоомж, журам стандартын талаарх мэдлэгийг шалгах 50 ширхэг энгийн асуулт, 50 ширхэг бодолттой асуулт бүхий онлайн тестийн хэлбэрээр явагдана.
  • Оролцогч нь өөрийн хүссэн байршлаас интернэтэд холбогдон оролцоно.
  • Тэмцээнийг нээх, хаах хугацааг урьдчилан тохируулсан тул зөвхөн товлосон хугацаанд тэмцээнд оролцох боломжтойг анхаарна уу.
  • Оролцогчдын тестийг програмын аргаар автоматаар дүгнэнэ.
  • Оролцогчийн тестийн үр дүнг оролцогчийн и-мэйл хаяг руу илгээнэ.
  • 1-р шатны шалгаруулалтаас бүлэг тус бүрээс хамгийн өндөр үнэлгээ авсан 20 оролцогч 2-р үе шатанд оролцох эрх авна.
  • Нийт оролцогчдын дүнг бүртгэлийн дугаараар тэмцээн хаагдсанаас хойш 24 цагийн дотор www.cpta.mn, www.baaz.mn сайтуудаар нээлттэй мэдээлнэ.
  • Олимпиад дууссаны дараа тестийн зөв хариултыг www.cpta.mn, www.baaz.mn сайтуудад нээлттэй байршуулна.
2-р үе шат:
  • 2-р үе шатанд оролцох эрх авсан оролцогчдыг www.cpta.mn, www.baaz.mn сайтуудад нээлттэй зарлана. Мөн оролцогч нэг бүрт тусгайлан мэдэгдэнэ.
  • 2-р шатны тэмцээнд оролцогч нь зохион байгуулагчдын зарласан газарт /танхимд/ өөрийн биеэр ирж оролцоно.
  • BAAZ санхүү, бүртгэлийн онлайн систем дээр татварын тооцоолол, бүртгэл, тайлагнал бүхий цогц бодлого бодож татварын тайлан бэлтгэх хэлбэрээр явагдана.
  • Цогц бодлогын хариуг зохион байуулагчдын тогтоосон шалгуураар дүгнэнэ.
  • Бүлэг тус бүрт хамгийн өндөр оноо авсан 2 оролцогчийг шалгаруулна.
  • 2-р шатны тэмцээний дүнг тэмцээн хаагдсанаас хойш 24 цагийн дотор www.cpta.mn, www.baaz.mn сайтуудаар нээлттэй мэдээлнэ.
  • Олимпиад дууссаны дараа дүгнэх шалгуурыг www.cpta.mn, www.baaz.mn сайтуудаар нээлттэй байршуулна.
ШАГНАЛ: 1-р бүлэг:
  • 1-р байр: Өргөмжлөл, 800 000 төгрөг, BAAZ системийг ашиглах 800 000 төгрөгийн эрх
  • 2-р байр: Өргөмжлөл, 500 000 төгрөг, BAAZ системийг ашиглах 500 000 төгрөгийн эрх
  • Тусгай байр: ТМЗН-с зохион байгуулагдаж буй төлбөртэй сургалтад суух 200 000 төгрөгийн эрхийн бичиг, BAAZ системийг ашиглах 200 000 төгрөгийн эрх,
2-р бүлэг
  • 1-р байр: Өргөмжлөл 500 000 төгрөг, BAAZ системийг ашиглах 500 000 төгрөгийн эрх
  • 2-р байр: Өргөмжлөл, 300 000 төгрөг, BAAZ системийг ашиглах 300 000 төгрөгийн эрх
  • Тусгай байр: ТМЗН-с зохион байгуулагдаж буй төлбөртэй сургалтад суух 100 000 төгрөгийн эрхийн бичиг, BAAZ системийг ашиглах 100 000 төгрөгийн эрх
Бүх эрх хуулиар хамгаалагдсан copyright © 2004-2018 Татварын Мэргэшсэн Зөвлөхийн Нийгэмлэг