“BEPS Mongolia 2017” Олон улсын татварын бага хурал улаанбаатар хотноо

Олон улсын түвшинд улс төр, эдийн засгийн хамтын ажиллагаа өргөжин тэлж, даяарчлал эрчимтэй өрнөж байгаа нь бүс нутаг, цаашлаад тив, дэлхийг хамарсан эдийн засгийн интегралчлалийг бий болгож буй бөгөөд энэ нь ихэнх улс орнуудад, ялангуяа хөгжиж буй орнуудын хувьд улс дамнасан үйл ажиллагаа явуулж буй корпорацуудтай харьцах, тэднээс авах татвар, үр өгөөжийн асуудал дээр хүндрэл учруулж, ихээхэн төвөгтэй нөхцлийг бий болгож буй юм. Улс дамнасан үйл ажиллагаа явуулж буй корпорацуудын хувьд орлогоо дарагдуулах, татвараас зайлсхийх, ашгийг зувчуулах илүү хялбар орчин бий болсон бөгөөд харамсалтай нь энэ шударга бус үйлдлийг зогсоох эрх зүйн орчин үгүйлэгдэж байгаа нь өнөөдрийн олон улсын татвар дахь гол дутагдал юм. Олон улсын татварын систем цаг үеэсээ хоцрогдсон, шаардлагыг хангахгүй болж байгаа нь орчин цагийн шалгуурт нийцсэн цогц бүтцийн өөрчлөлт нэн хэрэгтэйг илтгэж байгаа юм. 

Олон улсын татварын системд тулгамдаад буй энэ асуудлыг OECD буюу Эдийн Засгийн Хамтын Ажиллагаа, Хөгжлийн Байгууллагаас (ЭЗХАХ) анхлан судалж шийдвэрлэх BEPS-Base Erosion Profit Shifting буюу “Татварын Суурийг Багасгаж Ашгийг Зувчуулах (асуудал)”төслийг 2013 оноос хэрэгжүүлж эхэлсэн юм. Хоёр жил гаруйн хугацаанд судалгааны түвшинд хэрэгжсэн уг төсөл 2015 оны 10 сард үр дүнгийн тайлан болон олон улсад хэрэгжүүлэх зөвлөмжүүдийг гаргасан. BEPS зөвлөмжийн хүрээнд хэрэгжүүлхээр санал болгож буй 15 акц/заалтуудыг улс орон болгон өөр өөрийн онцлог, эрх зүйн орчиндоо нийцүүлэн тусган авч хэрэгжүүлэх боломжтой.

2016 оны 10-дугаар сарын 5-7 өдрүүдэд Хонг Конгод болж өнгөрсөн AOTCA олон улсын татварын хурлын гол асуудал нь BEPS байсан бөгөөд Ази номхон далайн орнууд BEPS-ийн заалтуудыг тус бүрд нь судлан үзэж өөрийн улсын онцлогт нийцүүлэн хэрэгжүүлэх боломжийн талаар санал, сэтгэгдлээ солилцсон болно. Тус хурлаас Хятад, Япон, Солонгос, Малайз, Индонез гээд Ази тивийн томоохон улсуудын мэргэжлийн байгууллагууд, төр засгийн зүгээс нь BEPS санаачилгад ихээхэн анхаарал тавьж, заалт тус бүрийг нухацтайгаар судлан өөрийн эрх ашигт нийцүүлсэн хэлбэрээр хэрэгжүүлж эхлэх ажлыг аль хэдийн эхлүүлсэн байгаа нь тодорхой харагдаж байсан. Харин манай улсын хувьд BEPS-ийн асуудал дээр хоцрогдолтой, төсөлтэй танилцаж эхлэх төдий түвшинд яваа нь хангалтгүй юм.  Тиймээс ТМЗ нийгэмлэгээс санаачлан “BEPS Mongolia 2017” олон улсын татварын бага хурлыг зохион байгуулхаар шийдэж бэлтгэл ажлыг эхлүүлээд байна. “BEPS Mongolia 2017” хурлыг ТМЗ нийгэмлэг болоод МУИС-ийн Бизнесийн сургуулийн хооронд байгуулсан хамтын ажиллагааны гэрээний дагуу хамтран зохион байгуулна.  

“BEPS MONGOLIA 2017” ОЛОН УЛСЫН ТАТВАРЫН БАГА ХУРАЛ

Хурал болох цаг, хугацаа:

2017 оны 3-дугаар сарын сүүлчийн долоо хоног  

Хурал болох газар, байр, танхим :

Монгол улс, Улаанбаатар хот, МУИС, Бизнесийн сургууль

Зохион байгуулагчид:

ТМЗ нийгэмлэг, МУИС-ийн Бизнесийн сургууль

Хуралд оролцох хэлбэр:

-Илтгэл хэлэлцүүлж оролцох

-Хурлын эмхэтгэлд өгүүлэл хэвлүүлэх

-Илтгэл хэлэлцүүлэхгүйгээр оролцох

Хурлыг дэмжин оролцогчид:

Сангийн яам, татварын ерөнхий газар, AOTCA гишүүн орнуудын төлөөлөгчид, гадны зочид, дотоодын эрдэмтэд, судлаачид, нийгэмлэгийн гишүүн байгууллагууд, их дээд сургуулиуд, PwC, EY, Deloitte, KPMG, эдийн засаг, нийгмийн судалгааны хүрээлэнгүүд

 

Та бүхэн BEPS-ийн 15 акц/заалтуудаас сонгон авч судлан дээр дурдагдсан аль ч хэлбэрээр хуралд оролцож болох бөгөөд харин илтгэл тавин оролцохын хувьд хоёр сэдэв үлдээд байгаа юм. 

BEPS програмын 15 заалт/сэдвүүд:

  1. Цахим эдийн засаг дахь татварт учирч буй сорилтууд
  2. Татвар дахь давхардсан заалтууд, зөрүүтэй тайлбараас үүдэлтэй цоорхойг бөглөх
  3. Гадаадын Компанийн Хяналтыг Сайжруулах.
  4. Зээлийн хүүгийн төлбөр болон санхүүгийн бусад арга хэрэгсэлээр татвар ногдох орлогын суурийг багасгах явдлыг хязгаарлах
  5. Ил тод байдлыг сайжруулах, үндсэн ажиллагааг явагдсан татварын харьяалалыг тогтоох журмыг тодруулах, сайжруулах замаар татвараас зайлсхийдэг зуршилтай тэмцэх
  6. Гэрээг булхайцах хэрэгсэлээ болгон ашиглах явдлыг зогсоох
  7. Зохиомол аргаар “Байнгын оршин суугч” статусаас зайлсхийх явдлыг зогсоох

8-10 дугаар акцууд нь үнэ шилжилт, нэмүү өртөгтэй холбоотой асуудлуудыг цэгцэлсэн.

  1. Биет бус хөрөнгийн хөдөлгөөн, наймааг хянах, харилцан хамаарал бүхий компани хоорондын үнэ шилжилтэд хязгаар тавих.
  2. Эрсдэл болон хөрөнгийн шилжилтийн аргаар ашгийг зувчуулах асуудлыг зогсоох.
  3. Татварын суурийг багасгах, менежментийн төлбөр, толгой компанийн зардал гэх эргэлзээ бүхий зардлуудыг бий болгох замаар орлого, ашгийг зувчуулах явдлыг зогсоох.
  4. BEPS-н үр дагаварыг хэмжих, хянах. BEPS-ийн эдийн засгийн нөлөөллийн судалгаа, шинжилгээ, анализууд төдийлөн хийгдээгүй, судалгааны арга технолог ихээхэн дутагдалтай байгаа тул мэдээллийг цуглуулах, хэмжих, хянах, анализ хийх дэвшилтэт арга, технологийг боловсруулан зөвлөмжийг гаргах.
  5. Татвартай холбоотой бүх л төлөвлөгөө, дотоод удирдамж, харилцааг ил болгох. Заавал хэрэгжүүлэх ил тод байдлын зарчмыг хүлээн авч ажил хэрэг болгох. Татвар төлөгч болоод татварын албадуудын хоорондын мэдээлэлийн зөрүүг арилгаж харилцан ойлголцлын нэг түвшинд байх.
  6. Үнэ шилжилттэй холбоотой баримт, бичгүүдийг бүрдүүлэх, татварын албадуудыг шаардагдах мэдээллээр хангах, татварын тайланг гаргах журам, стандартыг тогтоох.
  7. Гэрээнээс үүдэлтэй маргааныг шийдвэрлэх механизмыг боловсронгуй, үр дүнтэй болгох.
  8. BEPS-ийн арга хэмжээнүүдийг тусган хэрэгжүүлэх олон талт хэрэгсэлийг боловсруулж, шаардагдах хоёр талт гэрээнүүдэд өөрчлөлт оруулах.

Одоогийн байдлаар Монголд үйл ажиллагаа явуулж буй дөрвөн том “big 4” компаниуд, судлаачид, мэргэжилтнүүд BEPS-ийн 15 акц/заалтуудыг сонгон авсан бөгөөд тус бүрийн сонгосон сэдвүүдээр илтгэл тавихаар ажиллаж байна.  

BEPS-тэй холбоотой асуулт байвал бидэнтэй холбогдоно уу: Утас: 76118989 e-mail: batsuuri@cpta.mn  

“BEPS Mongolia 2017” Олон улсын татварын бага хурлыг олон улсын стандартын дагуу, чанарын өндөр түвшинд хүргэн зохион байгуулах нь бидний үүрэг бөгөөд хурлыг амжилттай, үр дүнтэй болгоход та бүхний идэвхтэй оролцоо чухал хувь нэмэр болно, баярлалаа!

Бүх эрх хуулиар хамгаалагдсан copyright © 2004-2018 Татварын Мэргэшсэн Зөвлөхийн Нийгэмлэг