“Cпортлог ТИНБ-2016” спортын наадам амжилттай болж өндөрлөлөө

“Cпортлог ТИНБ-2016” 2 дах удаагийн  спортын наадам гар бөмбөг, ширээний теннис, боулингийн төрлөөр 10 сарын 28-29 ний  өдрүүдэд амжилттай  зохион байгуулагдаж өндөрлөлөө. Нийт 8 багийн 130 гаруй тамирчид өрсөлдсөнөөс

Гар бөмбөгийн төрөлд:

Эрэгтэй

1-р байр: Д.Амарбат ахлагчтай Баянзүрх дүүрэг

2-р байр: Д.Лхагва-Очир ахлагчтай Сонгино хайрхан дүүрэг

3-р байр: Я.Самбууням ахлагчтай Хан-Уул дүүрэг

Эмэгтэй

1-р байр: М.Ариунжаргал ахлагчтай Баянгол дүүрэг

2-р байр: Д.Отгонсүрэн ахлагчтай Чингэлтэй дүүрэг

3-р байр: С.Цэвэгмэд ахлагчтай “Монголтакс ТМЗ” ХХК

Ширээний теннисний төрөлд:

Эрэгтэй

1-р байр: Н.Батсайхан Сонгино хайрхан дүүрэг

2-р байр: М.Ариунжаргал Баянгол дүүрэг

3-р байр: Я.Самбууням Хан-Уул дүүрэг

Эмэгтэй

1-р байр: Т.Дэлгэрмаа Хан-Уул дүүрэг

2-р байр: Т.Цогзолмаа Баянгол дүүрэг

3-р байр: Е.Оюундэлгэр Сонгино хайрхан дүүрэг

Боулингийн төрөлд:

Холимог

1-р байр: Д.Амарбат ахлагчтай Баянзүрх дүүрэг

2-р байр: Б.Галбадрах  ахлагчтай Чингэлтэй дүүрэг

3-р байр: С.Бямбахорол  ахлагчтай ТМЗ нийгэмлэг

Тус тус шалгарснаас Баянгол дүүргийн хамт олон нийлбэр дүнгээр тэргүүлж “ШИЛЖИН ЯВАХ ЦОМ”-ийн эздээр шалгарлаа.

Спорт наадмын ерөнхий зохион байгуулагчаар ажилласан “Хүлэг Консалтинг ТМЗ” ХХК-ийн захирал Д.Лхагва-Очир, “Силвэр финанс ТМЗ” ХХК-ийн захирал Д.Шинэбаатар нартаа баярлаж талархсанаа илэрхийлье.  Мөн 10 жилийн ойн баяр нь болж байгаа  “Монголтакс ТМЗ”-ийн хамт олон тохиолдуулан бүтэн багаараа оролцсонд баярлалаа. Цаг зав гаргаж тэмцээн уралдаандаа амжилттай оролцсон нийт баг тамирчиддаа цаашдын ажилд нь амжилт хүсье.

Тэмцээний фото зургуудыг энд дарж үзнэ үү

 

 

 

Бүх эрх хуулиар хамгаалагдсан copyright © 2004-2018 Татварын Мэргэшсэн Зөвлөхийн Нийгэмлэг