АОТСА-ийн олон улсын хурлын бүртгэл эхэллээ

Ази Номхон Далайн Бүсийн Татварын Зөвлөхүүдийн Нийгэмлэг AOTCA-ийн энэ жилийн хурал 2016 оны 10 дугаар сарын 5-аас 8-ны өдрүүдэд Гонконг улсад зохион байгуулагдах гэж байна. Энэ жилийн хурлаар Татварын зөвлөхүүдийн оролцоотойгоор олон нийтийн татварын боловсролыг дээшлүүлэх, Татварын баазыг бууруулах, ашиг шилжүүлэхийн эсрэг арга хэмжээний төлөвлөгөө BEPS-ийг хэрэгжүүлэхэд анхаарах зүйлс зэрэг татвартай холбоотой орчин цагийн асуудлуудыг хэлэлцэх урьдчилсан төлөвтэй байна.

Тус хуралд оролцох сонирхолтой гишүүдийг Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэг дээр бүртгэж байна. Бүртгэл 9 сарын 15-ыг хүртэл бүртгэнэ.  Нийт 4 өдрийн хуралд оролцохоос гадна Гонконгийн  татварын зөвлөхийн компаниудын үйл ажиллагаатай танилцах, туршлага судлах, мөн тус орны түүх, соёл, ёс заншилтай танилцах аялал хөтөлбөрт багтаж байгаа болно.

 

 

Бүх эрх хуулиар хамгаалагдсан copyright © 2004-2018 Татварын Мэргэшсэн Зөвлөхийн Нийгэмлэг