Татварын итгэмжлэгдсэн нягтлан бодогчдын тангараг өргөх ёслол боллоо

Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор “Татварын итгэмжлэгдсэн нягтлан бодогчдын тангараг өргөх ёслол”-ыг 7 дугаар сарын 8-нд Kempinski Hotel Khan Palace-д зохион байгууллаа. Баяр наадмын босгон дээр 2016 оны эхний хагас жилд Улаанбаатар хот болон орон нутагт явагдсан татварын итгэмжлэгдсэн нягтлан бодогчийн эрх олгох шалгалтанд тэнцсэн болон эрхээ сунгаж буй 200 гаруй татварын итгэмжлэгдсэн нягтлан бодогч тангараг өргөлөө. Ёслолын арга хэмжээнд Сангийн яам болон ТМЗ нийгэмлэгийн Удирдах зөвлөлийн гишүүд үг хэлж  нийт  татварын итгэмжлэгдсэн нягтлан бодогчиддоо баяр хүргэв.

Гишүүд татварын итгэмжлэгдсэн нягтлан бодогчийн эрхийн гэрчилгээ, энгэрийн тэмдэгээ гардан авч МУ-ынхаа төрийн дууллыг эгшиглүүлж, нягтлан бодогчийн бүрэн эрхийг хэрэгжүүлэхдээ хууль тогтоомж, мэргэжлийн ёс зүйгээ чандлан сахихаа батлан тангараглалаа. 

Монгол Улсын Татварын итгэмжлэгдсэн нягтлан бодогчийн цол, тэмдэгээ гардан авсан гишүүддээ баяр хүргэж, ажил хөдөлмөрийн амжилт хүсье.

Бүх эрх хуулиар хамгаалагдсан copyright © 2004-2018 Татварын Мэргэшсэн Зөвлөхийн Нийгэмлэг