Монгол Улсын Татварын Итгэмжлэгдсэн нягтлан бодогчдын хоёрдугаар чуулган амжилттай боллоо

Татварын Итгэмжлэгдсэн Нягтлан Бодогчдын  чуулган 6 сарын 9-ний өдөр "Корпорэйт Конвеншн Центр"-т зохион байгууллаа. Энэ удаагийн чуулганд нийт 150 гаруй ТИНБ-ууд, дэмжигч гишүүд оролцов. Нийт 9 сэдвээр илтгэл тавигдсан ба нийт илтгэгч нартаа баярлаж талархсанаа илэрхийлье.

Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай  хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.2-д зааснаар Татварын Мэргэшсэн Зөвлөхийн Нийгэмлэг нь татварын хууль тогтоомжийг боловсронгуй болгох саналаа төрийн эрх бүхий байгууллагад оруулах эрх, үүрэгтэй бөгөөд уг чиг үүргийг хэрэгжүүлэх зорилтын хүрээнд “Татварын Итгэмжлэгдсэн нягтлан бодогч-2016”  хоёрдугаар чуулганыг жил бүр уламжлал болгон зохион байгуулж байна.  Чуулга уулзалтыг Сангийн яам, Гааль-Татварын Ерөнхий газар хамтран зохион байгуулж байгаа бөгөөд, Татварын Итгэмжлэгдсэн нягтлан бодогчид, татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээ эрхлэдэг байгууллагуудын төлөөлөл мэргэжилтнүүд болон татварын чиглэлээр хичээл заадаг их дээд сургуулийн багш, судлаачид оролцож Монгол улсын Татварын бодлого өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал, хөгжлийн чиг хандлага, олон улсын татварын гэрээнд тулгарч буй асуудлуудыг хэлэлцэж, олон улсын сайн практик туршлагын талаар зэрэг сэдвийн хүрээнд  илтгэлүүд тавигдаж, хэлэлцүүлэг өрнөв.

 

Зах зээлийн өндөр хөгжилтэй орнуудад төрийн захиргааны зарим чиг үүргийг төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх ажил эрчимтэй хөгжсөн байна.

Чуулганы нэг онцлог нь Гааль, Татварын Ерөнхий газрын удирдлагууд оролцож, Татварын итгэмжлэгдсэн нягтлан бодогчдын дуу хоолойг сонсох, цаашдын хамтын ажиллагаагаа идэвхижүүлэх юм.

Сүүлийн 10 гаруй жилд Татварын итгэмжлэгдсэн нягтлан бодогчид, Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээ эрхэлж буй  компаниуд татварын талаар төрийн үйлчилгээг татвар төлөгчдөд хүргэх, татвар төлөгчийн эрх ашгийг хамгаалах, татварын эрсдлээс урьдчилан сэргийлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлэн хэрэгжүүлэхэд Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэгийн зүгээс тодорхой аргазүйн удирдлагаар ханган ажиллаж байна.

 Чуулганаас гарах шийдвэрүүдийг зохих төр захиргааны байгууллагад уламжлан хэрэгжүүлэх тал дээр мэргэжлийн өндөр ур чадвартай ажиллахыг уриалга болгож байна.

 

 

 

Бүх эрх хуулиар хамгаалагдсан copyright © 2004-2018 Татварын Мэргэшсэн Зөвлөхийн Нийгэмлэг