“НЭМЭГДСЭН ӨРТГИЙН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛИЙГ ХЭН САЙН МЭДЭХ ВЭ?” тэмцээн амжилттай болж өндөрлөлөө

    10 дахь жилдээ зохиогдож буй “Татварын хуулийг хэн сайн мэдэх вэ?” тэмцээнийг энэ удаа “Нэмэгдсэн өртөгийн албан татварыг хэн сайн мэдэх вэ?” “Татварын мэргэшсэн зөвлөхийн тухай хууль”  сэдвийн хүрээнд ерөнхий зохион байгуулагчаар “Татварын мэргэшсэн зөвлөхиийн нийгэмлэг”,  хамтран зохион байгуулагчаар "Монгол Улсын Гааль, Татварын ерөнхий газар" болон “Мэжик Чойс ТМЗ” ХХК амжилттай  зохион байгууллаа.

    Тэмцээний II-р шатанд нийслэлийн зургаан дүүргээс шалгарсан их дээд сургуулийн шилдэг 6 баг мэдлэг чадвар, авъяас билгээрээ тэнцүүхэн уралдаж, МҮЭСТ ордонд аваргаа шалгарууллаа.

    Тэмцээний нээлтэд урилгаар Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэгийн ерөнхийлөгч Г.Алтанзаяа, ГТЕГ-ын улсын ахлах байцаагч В.Нарантуяа, ГТЕГ-ын сургалтын төвийн дарга Д.Жавзансүрэн нар оролцож, тэмцээнд оролцогчид болон зохион байгуулагчид амжилт хүсч баяр хүргэлээ. Тэрээр тэмцээний ач холбогдлын талаар хэлэхдээ жил бүр хүсэн хүлээдэг болсон энэ тэмцээн маань их дээд сургуулиар хязгаарлагдахгүй ЕБС-ийн сурагчид хүртэл сонирхож асуудаг татварын ач холбогдлыг талаар маш энгийнээр хүлээн авч ойлгодог, үр дүнтэй, сонирхолтой байдлаар олон нийтэд хүрдэг сайхан тэмцээн болдог. Жил ирэх тусам оролцогчид болон зохион байгуулагчид чадваржиж байгаад баяртай байна гэлээ. Тэмцээний үеэр UBS телевизэд Г.Алтанзаяа, В.Нарантуяа, тэмцээний оролцогч ОУЭЗБДС, МБДС-ийн оюутны төлөөлөл ярилцлага өгөв.

Шүүгчид:

Үндсэн шүүгчээр

  1. ГТЕГ-ын Дуудлагын төвийн ахлах байцаагч Н.Бямбаа
  2. ГТЕГ-ын Сургалтын төвийн багш Б.Батдорж
  3. “Мэжик Чойс ТМЗ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Алтанзул

Хөндлөнгийн шүүгчээр

  1. Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэгийн гүйцэтгэх захирал Ц.Болормаа
  2. ГТЕГ-ын сургалтын төвийн дарга Д.Жавзансүрэн нар ажиллалаа.

Багууд:

  1. Хан-уул дүүргийн ХААИС-ын Ц.Энхтуяа багштай ТЭМҮҮЛЭЛ баг
  2. Чингэлтэй дүүргийн УБ-Эрдэм их сургуулийн Ц.Мягмарсүрэн багштай ИРЭЭДҮЙ баг
  3. Баянгол дүүргийн Олон Улсын эдийн засаг бизнесийн Дээд сургуулийн Пүрэвдорж багштай ГЭРЭГЭ баг
  4. Баянзүрх дүүргийн СЭЗДС-ийн Б.Бат-Амгалан багштай HIVE баг
  5. Сонгинохайрхан дүүргийн Мандах Бүртгэл Дээд сургуулийн Д.Цэвэлмаа багштай ТӨГС НЭГДЭЛ баг
  6. Сүхбаатар дүүргийн МУИС-ийн Бизнесийн сургуулийн Шинэбаяр багштай NUMACC багууд оролцов.

Тэмцээний  Тэргүүн байрт  Баянзүрх дүүргийн СЭЗДС-ийн Б.Бат-Амгалан багштай "HIVE" баг

Дэд байрт Сүхбаатар дүүргийн МУИС-ийн Бизнесийн сургуулийн Шинэбаяр багштай NUMACC баг

Гутгаар байрт Сонгинохайрхан дүүргийн Мандах Бүртгэл Дээд сургуулийн Д.Цэвэлмаа багштай "ТӨГС НЭГДЭЛ" багууд тус тус шалгарлаа.

Шилдэг удирдагч багшаар СЭЗДС-ийн Б.Бат-Амгалан шалгарав.

Шагналыг гардуулахаар ГТЕГ-ын сургалтын төвийн дарга Д.Жавзансүрэн, Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэгийн гүйцэтгэх захирал Ц.Болормаа болон шүүгчдийн бүрэлдэхүүн оролцов.

Жил бүр тэмцээнд санаачлагатай идэвхитэй оролцдог оюутан залуус, багш нар болон зохион байгуулагчиддаа баяр хүргэж амжилт хүсэе.

 

Бүх эрх хуулиар хамгаалагдсан copyright © 2004-2018 Татварын Мэргэшсэн Зөвлөхийн Нийгэмлэг