Судалгааны төв үйл ажиллагаагаа эхэллээ

     Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэгийн Удирдах зөвлөлийн 2016 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн хуралдааны шийдвэрээр нийгэмлэгийн дэргэд “Судалгааны төв” байгуулагдан үйл ажиллагаагаа явуулж эхэллээ.

     Судалгааны төв нь санхүү, татвар, нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр хийх судалгааг дэмжиж хөгжүүлэхийн зэрэгцээ эдгээр салбарт тулгамдаж буй асуудлыг судалж илрүүлэн, түүнээс гарах арга зам, шийдлийг шинжлэх ухааны үндэслэлтэй судалгаанд тулгуурлан боловсруулж; олон нийт, холбогдох эрх бүхий байгууллагуудад санал, зөвлөмж хүргүүлэх зорилготой.

     Судалгааны төвийн захирлаар МУИС-ийн БС-ийн профессор, доктор Ч.Энхбаяр томилогдон ажиллаж байна.

     Эдийн засаг, санхүү, татвар, нягтлан бодох бүртгэлийн чиглэлийг сонирхон судалдаг хүн бүхний өмнө манай төвийн үүд хаалга нээлттэй байх болно.

 Та бүхэн судалгааны төвтэй хамтран ажиллахыг хүсвэл судлаачийн бүртгэлийн анкетыг бөглөж  research@cpta.mn хаягаар ирүүлнэ үү.

     Холбогдох утас: 76118989, 95041174

 Судалгааны төвөөс судлаачдад санал болгож буй сэдвийн жагсаалтыг эндээс үзнэ үү.

Бүх эрх хуулиар хамгаалагдсан copyright © 2004-2018 Татварын Мэргэшсэн Зөвлөхийн Нийгэмлэг