“Тогтвортой хөгжилд нягтлан бодох бүртгэлийн үүрэг, оролцоо - 2016” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хуралд урьж байна

      ХААИС-ийн Эдийн засаг бизнесийн сургуулийн Нягтлан бодох бүртгэл шинжилгээний тэнхим, Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институт, Татварын мэргэшсэн зөвлөхүүдийн нийгэмлэг, Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институт хамтран “Тогтвортой хөгжилд нягтлан бодох бүртгэлийн үүрэг, оролцоо - 2016” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлын зохион байгуулах гэж байна. 

Зорилго: Нягтлан бодох бүртгэл, аудит, санхүүгийн шинжилгээ, татвар, хөрөнгийн үнэлгээ нь улс орны тогтвортой хөгжил, нийгэм эдийн засагт гүйцэтгэж буй үүрэг, оролцоо мөн тэдгээрт тулгамдаж буй асуудал түүнийг шийдвэрлэх арга замыг хэлэлцэх,эрдэмтэн судлаачдын эрдэм шинжилгээ, судалгааны ажлын  үр дүнг нийтэд дэлгэрүүлэх, харилцан туршлага солилцоход оршино.

Оролцогчид: Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хороо зэрэг төрийн захиргааны төв байгууллага, их, дээд сургууль, мэргэжлийн олон нийтийн байгууллагын төлөөлөгчид, гадаад, дотоодын эрдэмтэн, судлаачид, аудит, хөрөнгийн үнэлгээ, татварын зөвлөх компанийн мэргэжилтнүүд, мэргэжлийн нягтлан бодогчид.

Сэдвийн хамрах хүрээ: Нягтлан бодох бүртгэл, Аудит, Санхүүгийн шинжилгээ, Татвар, Хөрөнгийн үнэлгээ.

Хурал болох өдөр:  2016 оны 5-р сарын 14-ний Бямба гараг.

Хурал болох газар: Улаанбаатар хот, ХААИС-ийн Эдийн засаг бизнесийн сургууль     

Хурлын удирдамжийг эндээс татна уу

Бүх эрх хуулиар хамгаалагдсан copyright © 2004-2018 Татварын Мэргэшсэн Зөвлөхийн Нийгэмлэг