“НЭМЭГДСЭН ӨРТГИЙН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛИЙГ ХЭН САЙН МЭДЭХ ВЭ?” тэмцээний удирдамж

     Татварын Мэргэшсэн Зөвлөхийн Нийгэмлэгээс жил бүр уламжлал болгон оюутан залуусын дунд зохион байгуулдаг татварын чиглэлийн тэмцээн маань энэ жил  “Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийг хэн сайн мэдэх вэ?” сэдвийн дор зохион байгуулагдах гэж байна. Тус тэмцээн нь иргэний нийгмийн татварын боловсролыг төлөвшүүлэх, татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний хуулийг сурталчилах, оюутнуудын дунд татварын хууль, татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний ойлголтыг таниулах, хэрэглээг нэмэгдүүлэх зорилготой.

Хамтран зохион байгуулагч: Гааль, Татварын Ерөнхий Газар, Мэйжик Чойс ТМЗ ХХК

Хэн оролцож болох: Татвар, нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг их, дээд сургуулиудын 6 оюутны бүрэлдэхүүнтэй баг

Шагналын сан:   I байр: 500,000 төгрөг, дурсгалын зүйл

                            II  байр: 300,000 төгрөг, дурсгалын зүйл

                            III байр: 200,000 төгрөг, дурсгалын зүйл

Тэмцээний   шалгаруулалт:

                            I шат2016.04.25-2016.04.30-ны хооронд  дүүрэг бүр шилдэг багийг шалгаруулна.         

                            II шат2016.05.06-ны өдөр Шалгарсан шилдэг багууд өрсөлдөж шилдгийн шилдэг 3-н багийг шалгаруулна. Тэмцээн хоёр хэсгээс бүрдэнэ.Үүнд:

Асуулт-хариултын тэмцээн:                                 

      - Мэндчилгээ/5 мин/

      - Багийн асуулт /1мин/

      - Бодлого/10 мин/

      - Багийн ахлагчийн асуулт

Гэрийн даалгавар

                             - Татварын мэргэшсэн зөвлөхийн үйлчилгээ болон НӨАТ-ын хамаарал, тулгарч буй асуудал, шийдвэрлэх арга замыг харуулсан жүжигчилсэн тоглолт /10мин/

 

Тэмцээний удирдамжийг эндээс татна уу

Бүх эрх хуулиар хамгаалагдсан copyright © 2004-2018 Татварын Мэргэшсэн Зөвлөхийн Нийгэмлэг