“Татварын боловсрол иргэний нийгмийн төлөвшилд” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурал амжилттай боллоо

            Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэг, МУИС-Бизнесийн Сургуулийн Нягтлан бодох бүртгэлийн хөтөлбөр хамтран “Татварын боловсрол иргэний нийгмийн төлөвшилд ” сэдэвт бага хурлыг 2016 оны 3 дугаар сарын 30-ны өдөр амжилттай  зохион байгууллаа.

Бага хуралд  Монгол Улсын их дээд сургуулиудын эрдэмтэн, судлаачид, татварын мэргэшсэн зөвлөхүүд болон Австрали улсын Гриффт их сургуулийн доктор Тапан Саркер, Солонгос улсын Татварын итгэмжлэгдсэн нягтлан бодогчдын нийгэмлэгийн Гадаад харилцаа эрхэлсэн захирал Ким Жанхо нар оролцож, 20 орчим илтгэл хэлэлцлээ.

Бага хурлаар үндсэн хуульд заасан иргэний үндсэн үүргийн нэг болох өөрт ногдох албан татвараа хэрхэн төлөх ойлголтыг иргэн бүрд системтэйгээр өгөх нь татвараа өөрөө тодорхойлон төлөх нийгмийн сэтгэлзүйг төлөвшүүлэхэд чухал ач холбогдолтойг онцоллоо.

Мөн түүнчлэн “Татварын боловсрол”-ыг бүх түвшинд  хөгжүүлснээр татвар-бизнесийн орчин сайжрах, татварын орлого нэмэгдэх, далд эдийн засгийг бууруулах зэрэг эерэг нөлөө үзүүлэх талаар хэлэлцэж, дүгнэлт, санал, зөвлөмж гаргалаа.

Та бүхэн хурлаар хэлэлцсэн илтгэл, санал, зөвлөмж, дүгнэлтийг “Татвар ба бизнес” сэтгүүлийн шинэ дугаараас болон www.cpta.mn сайтаас харах боломжтой.

 

Нийт хуралд оролцсон Сангийн яам, БСШУЯ, Татварын алба зэрэг төрийн захиргааны төв байгууллага, их дээд сургуулиуд, мэргэжлийн олон нийтийн байгууллагын төлөөлөгчид, гадаад, дотоодын эрдэмтэн, судлаачид, татварын зөвлөх компанийн зөвлөхүүд та бүхэндээ ажлын амжилт хүсэж талархал илэрхийлэе.

 

Хуралд оролцсон илтгэлүүд

“Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний чанарыг сайжруулах нь" МОНГОЛ ТАКС ТМЗ ХХК-ийн  Э.Намжилмаа

“Насан туршын боловсрол: хэрэгцээ, хандлага” БСШУЯамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын Суралцагчийн хөгжил төлөвшил, насан туршийн боловсролын агуулга, хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн Л.Отгонсүрэн

 “Татварын бодлого, шинэчлэл ба иргэний боловсрол” Сангийн яамны Төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын Төсвийн орлогын хэлтсийн мэргэжилтэн Д.Лхамжав

“Эрүүл мэндийн даатгалын үйлчилгээ, олон улсын туршлага” НДЕГ-ын дэргэдэх Эрүүл мэндийн даатгалын газрын Бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга, докторант Ц.Ганцэцэг

“Татвараа өөрөө тодорхойлон төлөх систем- Татварын боловсролын асуудал” МУИС-ийн Бизнесийн сургуулийн Нягтлан бодох бүртгэлийн хөтөлбөрийн профессор, доктор Г.Алтанзаяа, О. Пүрэвдорж

“Орон нутгийн санхүүгийн чадавхи ба татварын ёс суртахуун” МУИС-ийн Бизнесийн сургуулийн Санхүүгийн хөтөлбөрийн профессор, доктор Ч.Энхбаяр, докторант Н.Батжаргал

“НӨАТ-ын шинэчлэлийн асуудалд” МУИС-ийн Бизнесийн сургуулийн Нягтлан бодох бүртгэлийн хөтөлбөрийн багш, докторант Л.Хишигбаяр, Э.Ундармаа, Д.Лхагвасүрэн

“Иргэдэд татвараар дамжуулан санхүүгийн боловсрол олгох боломж” МУИС-ийн Бизнесийн сургуулийн Санхүүгийн хөтөлбөрийн профессор, доктор Л.Оюун, БС-ийн Санхүүгийн хөтөлбөрийн магистрант Б.Болор

“ЖДААН-ийн ААНОАТ-ын тайлагналын хүндрэлтэй зарим асуудлыг шийдвэрлэх арга зам” ХААИС-ийн Эдийн засаг бизнесийн сургуулийн Нягтлан бодох бүртгэл шинжилгээний тэнхимийн багш С.Баярхүү

“ХХОАТ-ын шинэчлэл, хөгжлийн чиг хандлага” МУИС-ийн Бизнесийн сургуулийн хөтөлбөр хариуцсан дэд захирал дэд профессор, доктор Д.Сувдаа, докторант Т.Мөнхзаяа

“Татварын боловсрол дээд боловсролын түвшинд” МУИС-ийн Бизнесийн сургуулийн Нягтлан бодох бүртгэлийн хөтөлбөрийн багш, докторант Н.Саруултөгс, О.Нүржигмаа

“НӨАТ-ын хуулийн хэрэгжилтээр дамжуулан татварын боловсролыг дэмжих нь” СЭЗДС-ийн Нягтлан бодох бүртгэлийн тэнхимийн багш, дэд профессор Б.Авирмэд, ахлах багш, Ч.Өнөржаргал

“Чөлөөт худалдааны хэлэлцээр ба бизнес эрхлэгчдэд бий болох давуу тал” МУИС-ийн Бизнесийн сургуулийн Худалдааны хөтөлбөрийн профессор, доктор Н.Отгонсайхан

“НӨАТ-ын төлөлт, хяналтын процессыг оновчлох нь: E-баримтын жишээн дээр” МУИС-ийн Бизнесийн сургуулийн Бизнесийн мэдээллийн системийн хөтөлбөрийн дэд профессор, доктор П.Оюунбилэг, БС-ийн Санхүүгийн хөтөлбөрийн магистрант Б.Өнөрмөнх

“Татварын өршөөлийн хуулийн сургамж ба татварын боловсрол” ПРАЙС ВОТЕР ХАУС КУУПЕРС ТАКС ТМЗ ХХК-ийн Татварын ахлах зөвлөх Л.Аззаяа

 “Солонгос улсын татварын боловсрол” Солонгос улсын Татварын итгэмжлэгдсэн нягтлан бодогчдын нийгэмлэгийн Гадаад харилцаа эрхэлсэн захирал Kim Junho (Видео илтгэл)

“Татварын боловсрол, татварын судалгааг хөгжүүлэх салбар хоорондын хэрэгцээ болон аргууд” Австрали улсын Гриффт их сургуулийн ОУ-ын бизнес & ази судлалын тэнхимийн ахлах багш, доктор Tapan Sarker (Видео илтгэл)

 

 

 

 

 

 

 

 

Бүх эрх хуулиар хамгаалагдсан copyright © 2004-2018 Татварын Мэргэшсэн Зөвлөхийн Нийгэмлэг