ТАТВАРЫН МЭРГЭШСЭН ЗӨВЛӨХ ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН ЗАХИРЛУУДЫН УУЛЗАЛТ ХУРАЛ БОЛЛОО

          Манай оронд Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хууль хэрэгжиж эхлээд багагүй хугацаа өнгөрч байна. Энэхүү хуулийн хэрэгжилтийг хангах зорилго бүхий төрийн бус байгууллага болох Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэг нь 1000 гаруй ТАТВАРЫН ИТГЭМЖЛЭГДСЭН НЯГТЛАН БОДОГЧ, 50 гаруй Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий компанийг гишүүнчлэлдээ нэгтгээд байна.

          Тус уулзалт-хурлаар татварын итгэмжлэгдсэн хуулийн этгээдүүдийн дагаж мөрдөх “Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний Ерөнхий стандарт”-ийг хэлэлцэж батлаж үйл ажиллагаандаа хэрэгжүүлэх юм байна.

Ерөнхий стандартийг хэрэгжүүлснээр татвар төлөгчийн эрх ашгийг хамгаалах, эрсдлээс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой.

Ингэснээр Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээ нь Олон улсын жишигт нийцэн татвар төлөгч танд хүрч байна.

Мөн түүнчлэн татвар төлөгчид хамгийн чанартай татварын зөвлөх үйлчилгээ үзүүлсэн шилдэг “ТОП 10” татварын итгэмжлэгдсэн хуулийн этгээдийг шалгаруулах журмын төслийг хэлэлцэн баталж, 2016 оны 6 дугаар сарын 9-ны өдөр зохион байгуулагдах “Татварын итгэмжлэгдсэн нягтлан бодогч-2016” чуулганы үеэр шалгаруулах юм байна.

Та татварын мэргэшсэн зөвлөхөөр ирээдүйгээ баталгаажуулаарай.

 

Web site: www.cpta.mn

Email: info@cpta.mn

Утас/факс: 76118989, 91011209

Facebook: www.facebook.com/Татварын-мэргэшсэн-зөвлөхийн-нийгэмлэг

Бүх эрх хуулиар хамгаалагдсан copyright © 2004-2018 Татварын Мэргэшсэн Зөвлөхийн Нийгэмлэг