Олон нийтийн арга хэмжээ
 
3. “Татварын хуулийг хэн сайн мэдэх вэ?” их дээд сургуулиудын оюутан залуусын тэмцээн
 
  2013 он – “Уул уурхайн татвар ногдуулалтыг хэн сайн мэдэх вэ? сэдвийн хүрээнд ТЕГ-тай хамтран 2 үе шаттайгаар зохион байгуулсан. Тэмцээний ивээн тэтгэгчээр “Монголын алт корпораци” ХХК хамтран ажилласан. II шатанд Нийслэлийн зургаан дүүргээс шалгарсан шилдэг зургаан баг ур ухаан, мэдлэг, авъяас чадвараа сорин өрсөлдсөнөөс Баянзүрх дүүргийн СЭЗДС-ийн “Төр” баг шилдгээр шалгарч, СБД-ийн МУИС-ийн ЭЗС-ийн “Улаан чөтгөрүүд” баг хоёрдугаар байрт, СХД-ийн МБДС-ийн “Оюунаар цэнгэгчид” баг гуравдугаар байрт шалгарч өргөмжлөл, дурсгалын зүйл, мөнгөн шагналын эзэн болсон. СЭЗДС-ийн НББ-ийн тэнхмийн багш Б.Бат-Амгалан шилдэг зохион байгуулагч багшаар шалгарлаа.
  2014 он –ТЕГ-тай хамтран нийгэмлэгийн 10 жилийн ойд зориулан “Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хуулийг хэн сайн мэдэх вэ?” сэдвийн хүрээнд 2 үе шаттай зохион байгуулсан. Тэмцээний ивээн тэтгэгчээр “Кроу Хорвать Монголиа” ТМЗ ХХК хамтран оролцсон байна. Энэ тэмцээний II шатанд нийслэлийн дүүргүүдээс шалгарсан шилдэг долоон баг оролцсон ба БЗД-ийн татварын хэлтсийн урилгаар КТМС-ийн баг нэмэлтээр оролцсон. Шилдэг багаар СЭЗДС-ийн “Төр” баг, хоёрдугаар байрт ХААИС-ийн “Legal” баг, гуравдугаар байрт ШИДС-ийн “Ably tax” баг шалгарч байжээ. Шилдэг багшаар СЭЗДС-ийн Б.Бат-Амгалан тодорсон юм.

 

2015 онд –ТЕГ; НТГ; "Төөгий тахс ТМЗ" ХХК-тай хамтран "Хувь хүний орлогын албан татвар" хуулиар 2 үе шаттайгаар 5 сард зохион байгуулсан ба тэмцээний II шатанд нийслэлийн 6 дүүргээс шалгарсан багуудаас: 1-р байр МанБДС; 2-р байр СЭЗДС; 3-р байр ЭЗҮДС; шилдэг багшаар МанБДС-ийн багш Д.Цэвэлмаа нар тус тус шалгарсан.

  2016 онд – “Татварын хуулийг хэн сайн мэдэх вэ?” тэмцээн нь 10 дахь жилдээ зохиогдож буй бөгөөд энэ удаа “Нэмэгдсэн өртөгийн албан татварын хуулийг хэн сайн мэдэх вэ?” “Татварын мэргэшсэн зөвлөхийн тухай хууль”  сэдвийн хүрээнд ГТЕГ, “Мэжик Чойс ТМЗ” ХХК-тай хамтран 2 үе шаттайгаар амжилттай  зохион байгууллаа. Тэмцээний II-р шатанд нийслэлийн зургаан дүүргээс шалгарсан их дээд сургуулийн шилдэг 6 баг шалгарч: Тэргүүн байрт СЭЗДС-ийн баг, дэд байрт МУИС-ийн БС-ийн баг, 3-р байрт МанБДС-ийн баг, шилдэг багшаар СЭЗДС-ийн багш Б.Бат-Амгалан нар шалгарсан.
 

2017 онд – 10 дахь жилдээ зохион байгуулагдаж буй “Татварын хуулийг хэн сайн мэдэх вэ?” тэмцээний онцлог нь тэмцээний зохион байгуулалтын арга хэлбэрийг өөрчилж телевизийн танин мэдэхүйн уралдаант нэвтрүүлэг хэлбэрээр хийсэн бөгөөд багийн бүрэлдэхүүнд зөвлөхөөр татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээ эрхлэгч компаниудын төлөөлөл “Тодтакс ТМЗ, Интоорфинанс ТМЗ, Монголтакс ТМЗ, АВМфинанс ТМЗ, Даймондтакс ТМЗ”, ТЕГ, НТГазар дэмжиж хамтран ажилласан. Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээ эрхлэгч хуулийн этгээдүүд болон дүүргийн татварын хэлтэс хамтран ажиллаж ебаримтын хэрэгжилт багатай зах үйлчилгээний төвүүд дээр судалгааны ажил хийж татварын албанд хэрэгжүүлж болох санал боловсруулах, иргэдийг ебаримтаа бүртгүүлж хэрэглэж хэвшүүлэхэд нөлөөлөхүйц эерэг мессеж бүхий утга агуулгатай зурагт хуудас бэлтгэх, е баримт бидний амьдралд сэдэвт жүжигчилсэн тоглолт хийж, илтгэл тавьж, НӨАТ-ын хуулиар бодлого бодон асуулт хариултын тэмцээнд оролцсон.

  • ШИЛДЭГ БАГ-аар МУИС-ийн Бизнесийн сургуулийн Л.Хишигбаяр багштай “Ирээдүй” баг шалгарч шилжин явах цом, өргөмжлөл, 1 сая төгрөг,
  • ШИЛДЭГ САНАЛ-ын эзнээр Улаанбаатар эрдэм их сургуулийн Ц.Мягмарсүрэн багштай “Шинэ Ирээдүй” баг өргөмжлөл, 500,000 төгрөг,
  • ШИЛДЭГ ЗУРАГТ ХУУДАС МУИС-ийн Бизнесийн сургуулийн Л.Хишигбаяр багштай “Ирээдүй” баг өргөмжлөл, 300,000 төгрөг тус тус шагнууллаа.
  • ШИЛДЭГ ЗОХИОН БАЙГУУЛАГЧ БАГШ-аар Хан-Уул дүүргийн ХААИС-ийн эдийн засгийн тэнхмийн багш Л.Хангарьд тодорсон.



Бүх эрх хуулиар хамгаалагдсан copyright © 2004-2017 Татварын Мэргэшсэн Зөвлөхийн Нийгэмлэг
A Pen by Leo Fixed Social Sidebar