Танилцуулга
 
Нийгэмлэгийн тухай
 

   Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэг нь Монгол Японы татварын бүртгэлийн судалгааны “Кайкэй” нийгэмлэгийн үндсэн дээр 2004 оны арванхоёрдугаар сарын 23-нд “Татварын итгэмжлэгдсэн нягтлан бодогч зөвлөхүүдийн ТИНЗ нийгэмлэг” нэртэйгээр Сангийн яам, ТЕГ, Аудитын болон бизнесийн байгууллагын төлөөлөл, эрдэмтэн судлаачдын санаачлагаар үүсгэн байгуулагдсан.

     2012 оны арванхоёрдугаар сарын 25–нд “Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хууль” батлагдаснаар эрх зүйн орчин баталгаажиж, хуулийн хүрээнд нэрээ Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэг болгон өөрчилсөн.

     2017 оны байдлаар нийт 1300 гаруй гишүүнтэй, татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй 50 компанитай үйл ажиллагаа явуулж байна.

АЛСЫН ХАРАА:

Татварын орчинд мэргэшсэн мэргэжилтний туслалцаа бүхий хүмүүнлэг ардчилсан, шударга харилцаа бүрдүүлэх 

ЭРХЭМ ЗОРИЛГО:

Өргөн мэдлэг, мэргэжлийн өндөр ур чадвартай татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээ бүхий харилцааг төлөвшүүлэх

ҮНДСЭН ЧИГЛЭЛ:

Төр болон татвар төлөгчдөд дэмжлэг, туслалцаа үзүүлэх татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээг төлөвшүүлэх замаар хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах.

Бүх эрх хуулиар хамгаалагдсан copyright © 2004-2017 Татварын Мэргэшсэн Зөвлөхийн Нийгэмлэг
A Pen by Leo Fixed Social Sidebar