Танилцуулга
 
Мэндчилгээ
 
 

ХҮНДЭТ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН МЭНДЧИЛГЭЭ

Хүндэтгэсэн; Ядамаа МИШИГЛҮНДЭН

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН МЭНДЧИЛГЭЭ

Mонгол Улсын Татварын Мэргэшсэн Зөвлөхийн цахим хуудаст зочлож буй та бүхэнд эрүүл энх, аз жаргал, амжилт бүтээлийн дээдийг хүсэн мэндчилж байна. Энэхүү байгууллагыг үүсгэн байгуулалцаж хамтран ажиллаж ирсэн ажилчид, гишүүд дэмжигчдээ чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэг нь Монгол улсын Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хуулийн хүрээнд татварын мэргэшсэн зөвлөхийг бэлтгэх, мэргэжил арга зүйн удирдлагаар хангах, татварын харилцаанд дэмжлэг, туслалцаа үзүүлэх мэргэшсэн зөвлөхийн үйлчилгээг төлөвшүүлэх эрх үүрэг бүхий төрийн бус байгууллага билээ.

Монгол улсын Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэг нь “Татварын орчинд мэргэшсэн мэргэжилтний туслалцаа бүхий хүмүүнлэг ардчилсан, шударга харилцаа бүрдүүлэх” алсын хараа, Хараат бус, Чанартай үйлчилгээ, Үйлчлүүлэгчийн итгэл гэсэн үнэт зүйлийн дор татвар төлөгч болон татварын албаны хууль тогтоомжийг хэрэгжүүлэх үйлсэд бат бөх гүүр нь байх болно.

Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэг нь Ази Номхон Далайн Татварын Зөвлөхүүдийн Холбооны (АОТСА) гишүүн байгууллага бөгөөд уг холбооны 2018 оны ээлжит хурлыг эх орондоо зохион байгуулахаар ажиллаж байна. Дэлхийн улсын орнуудын татварын зөвлөхүүдийн төлөөлөл Монгол улсад маань зочлон чуулах тэр түүхэн агшин бол Монгол улсаа суртчилан таниулах, бас бусад улс орнуудын туршлагыг таних том боломж юм. Дэлхийн даяарчлал, асар хурдтай өөрчлөгдөж буй хөгжил, дэвшил нь татварын хууль эрх зүйн орчныг зөвхөн тухайн улсын гэхээс илүү олон улсын шинжтэй болгож буй нь биднээс илүү хурдтай байх, дасан зохицохыг шаардаж байна. \Global Forum, BEPS\

Тус нийгэмлэг нь өргөн мэдлэг, мэргэжлийн өндөр ур чадвартай мэргэшсэн зөвлөхийг бэлтгэх, чадавхжуулах, татварын судалгаа шинжилгээний ажлыг хөгжүүлэх үйлсэд харилцан туршлага судлах, мэдээлэл солилцох зэргээр бүх талын хамтын үйл ажиллагааг хөгжүүлэх, хамтран ажиллах хүн бүрд үргэлж нээлттэй байх болно.

Бидний хамтын ажил үйлс арвин, амжилт бүтээлээр дүүрэн байж Татварын мэргэшсэн зөвлөхийн үйлчилгээ хөгжих болтугай.

 

Хүндэтгэсэн; Удирдах зөвлөлийн дарга бөгөөд Ерөнхийлөгч

Доктор, профессор Г.Алтанзаяа

ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛЫН МЭНДЧИЛГЭЭ

 

Сайн байцгаана уу. Эрхэм гишүүд та бүгдийн энэ өдрийн амар амгаланг айлтгая. Манай байгууллага нь үйл ажиллагааныхаа хүрээнд даяачлагдаж буй өнөө үед бүх гишүүддээ хүрч ажиллахын чин хүслээр энэхүү вэб сайтыг ажиллуулаад өдгөө хэдэн жилийн нүүрийг үзжээ. Энэ хугацаанд бид гишүүдийнхээ хүсэл эрмэлзэл, технологийн дэвшил, үйл ажиллагааны цар хүрээгээ өргөтгөх хүрээнд үйл ажиллагааг ч явуулж ирлээ. Өнөөдөр энэхүү вэб сайт нь та бүгдэд дан ганц мэдээлэл түгээх бус харин мэдээлэл солилцох хэрэгсэл болж байгаа бөгөөд та бүгдэд дараах боломжуудыг олгож байна.

- Нийгэмлэгийн үйл ажиллагааны төлөвлөгөөтэй танилцах
- Гишүүдэд мэдээ, мэдээлэл түгээх
- Гишүүдийн хоорондын харилцааг бэхжүүлэх
- Сургалт, шалгалт, хурал семинарын бүртгэл хийх
- Ном, сонин сэтгүүл захиалах зэрэг олон мэдээллийг манай сайтаас танилцаж хамтран ажиллахыг урья. Бид та бүхний санал хүсэлтийг хүлээн авч хамтран ажиллахад таатай байна.

Бидний ажлыг дэмжин хамтран ажилладаг нийт Татварын итгэмжлэгдсэн нягтлан бодогч гишүүд, Татварын итгэмжлэгдсэн хуулийн этгээд байгууллагууд, эрдэмтэн багш нартаа ТМЗ нийгэмлэгийн хамт олон болон хувийн зүгээс ажлын өндөр амжилт хүсье!

Хүндэтгэсэн;  Цэрэндэжид БОЛОРМАА

 

 

 

 

 

 

 

Бүх эрх хуулиар хамгаалагдсан copyright © 2004-2018 Татварын Мэргэшсэн Зөвлөхийн Нийгэмлэг