Гадаад харилцаа
 
Хамтын үйл ажиллагааны гэрээт байгууллагууд
 

АОТСА

1
www.aotca.org

ТИНЗ нийгэмлэг 2003 онд Ази, номхон далайн орнуудын Татварын зөвлөхүүдийн нийгэмлэгт (AOTCA) гишүүн байгууллагаар элссэн.

Тус нийгэмлэгийг 1992 онд Ази болон Номхон далайн бүс нутгийн татварын мэргэжлийн 10 гаруй байгууллага хамтран байгуулсан бөгөөд одоо бүс нутгийн 16 улсын 20 гаруй мэргэжлийн тэргүүлэгч байгууллагыг эгнээндээ нэгтгээд байна.

49 жил түүхтэй Европын улс орнуудын татварын зөвлөхүүдийн Confйdйration Fiscale Europйenne (CFE) нийгэмлэг ажлын амжилт түүнчлэн Ази болон Номхон далайн бүс нутагт ажилладаг татварын зөвлөхүүдийн хувьдхамтын ажиллагаа нэн шаардлагатай болсон нь Ази, номхон далайн орнуудын Татварын зөвлөхүүдийн нийгэмлэг байгуулагдахад хүчтэй нөлөө үзүүлсэн байна.

AOTCA-ын Ерөнхий зөвлөлийн хурал жил бүр, ерөнхий хурал жилд 2 удаа зохион байгуулагддаг. Ерөнхий хурлын үеэр техникийн зөвлөгөөн болон орон нутгийн ба олон улсын татвар, хөрөнгө оруулалтын асуудлаар хэлэлцүүлгүүд зохион байгуулагддаг.

Тус нийгэмлэгийн ээлжит хурлууд дараах хотуудад зохион байгуулагдаж байсан.

• 1992 Tокио
• 1993 Сидней
• 1994 Токио
• 1995 Сөүл
• 1996 Киото
• 1997 Манила
• 1998 КуалаЛампур
• 1999 Тайпэй
• 2002КуалаЛампур
• 2002 Киото
• 2004Сөүл
• 2004 Карачи
• 2005 Манила
• 2006 ХонгКонг
• 2007 КуалаЛампур
• 2008 Шанхай
• 2009 Мумбай
• 2010 Сидней
• 2011 Бали
• 2012 Сөүл
• 2013 Ханой

Дараагийн хурал 2014 онд Тайвань улсын Тайпей хотод зохион байгуулагдахаар товлогдоод байна.


JFCPTAA

2
http://www.nichizeiren.or.jp

ТИНЗ нийгэмлэг ньЯпон Улсын Татварын Итгэмжлэгдсэн Нягтлан Бодогчдын нийгэмлэг (JFCPTAA)-тэй 2009 онд хамтын гэрээ байгуулан ажиллаж байна.

Япон Улсад 1942 онд Татварын Хувь Зөвлөхийн хууль батлагдсанаар татварын итгэмжлэгдсэн нягтлан бодогчийн тогтолцоо хөгжиж эхэлсэн. Уг хуулийг 1951 онд шинэчлэн найруулж, Татварын Итгэмжлэгдсэн Нягтлан Бодогчийн Хууль болж өөрчилснөөр татвараа өөрөө тодорхойлж, төлөх системийн дагуу татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд татвар төлөгчид туслалцаа үзүүлэх татварын мэргэшсэн зөвлөхүүдийн тогтолцоо бий болох суурийг тавьсан байна.

КАCРТА

3
www.kacpta.or.kr

ТИНЗ нийгэмлэг нь БНСУ-ын Татварын Итгэмжлэгдсэн Нягтлан Бодогчдын нийгэмлэг (КАCРТА)-тэй 2006 онд хамтын гэрээ байгуулан ажиллаж байна. Тус нийгэмлэгтэй байгуулсан хамтын ажиллагааны гэрээний хүрээнд дараах туршлага судлах аялал, сургалтууд зохион байгуулагдсан:

• 2006 онд 4 хүн БНСУ-д очиж туршлага судалсан;
• 2007 оны 4-р сард 7 хүн Солонгост айлчилж туршлага судалсан;
• 2007 оны 8-р сард Солонгосын 10 гаруй төлөөлөгчид Монголд зочилсон;
• 2008 онд Солонгос улсад Санхүү болон татварын тайлангийн зөрүүгээр сургалтад гишүүд хамрагдсан.

VTCA

4
http://vtca.vn/

ТИНЗ нийгэмлэг нь БНВУ-ын Татварын Зөвлөхүүдийн Нийгэмлэг (VTCA)-тэй 2013 оны 10 дугаар сард хамтын ажиллагааны санамж бичиг байгуулан ажиллаж байна.

VTCA-ын зорилго нь Вьетнам улсын эдийн засгийн бүх салбарт ажиллаж буй хувь хүн, хуулийн этгээдийн эрх ашийг хамгаалж ажиллах, гишүүдийн мэргэжлийн мэдлэг, ур чадвар, туршлага, менежментийн чадавхи, үйлчилгээний чанар, мэргэжлийн ёс зүйг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх түүнчлэн татварын хуулийн хэрэгжүүлэх талаарх олон нийтийн мэдлэгийг дээшлүүлэхэд хувь нэмэр оруулах явдал юм.

Бүх эрх хуулиар хамгаалагдсан copyright © 2004-2017 Татварын Мэргэшсэн Зөвлөхийн Нийгэмлэг
A Pen by Leo Fixed Social Sidebar