Менежментийн хороо
 
Зөвлөх үйлчилгээний менежментийн хороо
 

 

 

 

Хорооны дарга: Р.Хишигнэмэх

Цахим шуудангийн хаяг: enkhjavkhlan@hotmail.com

 

Хорооны нарийн бичгийн дарга: Ц.Хажидмаа

Гишүүд: Ж.Онон, Г.Норжмаа, Б.Нямдаваа, О.Тэнгис, У.Оюунаа, З.Оюунчимэг

Тус хороо нь нийгэмлэгийн дүрмийн дагуу байгуулагдсан бөгөөд 7 гишүүнтэйгээр үйл ажиллагаа явуулж байна.

Зөвлөх үйлчилгээний менежментийн хороо (ЗҮМХ) нь Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хуульд заасан Нийгэмлэгийн эрх, үүргийг хэрэгжүүлэхэд удирдлагын дэмжлэг, туслалцаа үзүүлэх үндсэн зорилготой бөгөөд дараахь чиг үүрэгтэйгээр ажиллах болно.Үүнд:

  • Хуулийн гуравдугаар, дөрөвдүгээр бүлгийн хэрэгжилт, түүнд хяналт тавих
  • Боломжийг бүрдүүлэх
  • Татвар төлөгчдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах нөхцлийг хангах
  • Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээг чанарын өндөр түвшинд хэрэгжүүлэх орчинг бий болгох
  • Татварын хуулиуд болон бүртгэх тайлагнах арга зүйг боловсронгуй болгох
  • Татварын мэргэшсэн зөвлөхийн үнэмлэх, хувийн тэмдэгийн хэрэглээнд хяналт тавих
  • Үүний зэрэгцээ бид:
  • бодлого, загвар боловсруулах, хэрэгжүүлэх арга замыг тодорхойлох,
  • хөтөлбөр, удирдамж боловсруулах, хэрэгжүүлэхэд туслалцаа үзүүлэх,
  • мэргэшсэн зөвлөх үйлчилгээг төлөвшүүлэх, хянах, үнэлгээ өгөх,
  • татварын хуулийг таниулах, сурталчилах,
  • олон нийтийн арга хэмжээ зохион байгуулах

зэрэг ажлын цар хүрээнд нийгэмлэгийн жинхэнэ болон дэмжигч гишүүдийнхээ бүхий л санал санаачилгыг дэмжиж, хамтран ажиллах боломжтой юм.

ЗҮМХ нь үйл ажиллагааныхаа төлөвлөгөөг удирдах зөвлөлөөр батлуулан ажиллаж, хагас жил тутам хүрсэн үр дүнгээ нийт гишүүддээ нээлттэй тайлагнах зарчмыг баримтална.

Бид “Татварын ухааныг түмэнд түгээнэ” гэсэн уриатайгаар гишүүдийнхээ эрх ашгийг хамгаалж ажиллахаа илэрхийлж байна.

Бүх эрх хуулиар хамгаалагдсан copyright © 2004-2017 Татварын Мэргэшсэн Зөвлөхийн Нийгэмлэг
A Pen by Leo Fixed Social Sidebar