Судалгаа
 
Судалгааны ажлын удирдамж
 

СУДАЛГААНЫ ТӨСӨЛ ХИЧЭЭЛИЙН ХҮРЭЭНД СУДАЛГААНЫ АЖИЛ БИЧИХ УДИРДАМЖ

ТМЗ нийгэмлэгийн хүрээнд хийгдэж буй судалгааны ажлууд, нийгэмлэгийн хүрээнд ашиглах, сэтгүүлд хэвлэгдэх нийтлэлүүд, бүтээлүүд нь Academic Writing буюу Эрдмийн Бичлэг хэлбэрээр бичигдэж, шаардлагыг хангасан байх ёстой.

Судалгаанд олон улсын Эрдмийн Бичлэг-ийн стандартыг баримтлах бөгөөд амжилттай, стандартын дагуу гүйцэтгэхийн тулд Судалгааны Арга ЗүйХ.Батсуурь гэсэн хичээлд заавал суух шаардлагатайг анхаарна уу!

Зорилго: Татварын салбарт тулгарч буй асуудал, тэдгээрийн шийдэл, татварын эрх зүйн орчны шинэчлэл, олон улсын татварын онол, практикийг судлан хөгжүүлж, судлаач мэргэжилтнүүдийн судалгааны ажлын ур чадварыг дээшлүүлэхэд оршино.

Сэдвийн хамрах хүрээ: ТМЗ нийгэмлэгийн Судалгааны төвөөс гаргасан сэдвийн хүрээнд судалгааны ажлыг боловсруулна. Суралцагч /Татварын итгэмжлэгдсэн зөвлөх/ судалгааны сэдэв дэвшүүлж болно. Сэдвүүдийг эндээс харна уу.

Судалгааны төсөлд тавигдах шаардлага:Судалгааны төслийг багаар гүйцэтгэх ба нэг баг 4-5-н хүний бүрэлдэхүүнтэй байна.

  • Багууд сонгон авсан сэдвээ ТМЗ-ийн сургалтын албаны ажилтанд бүртгүүлнэ. Мөн surgalt@cpta.mn хаяг руу e-mail явуулж баталгаажуулна.
  • Эрх сунгагчид анги дотороо өөрсдийн сонголтоор Судалгааны багийн зохион байгуулалтанд орно.
  • Багууд сэдвээ давхардуулахгүйгээр сонгоно.
  • Сэдэв бүрийг нэг багш чиглүүлэн удирдана.
  • Удирдах багшийг судалгааны төвөөс томилно.
  • Судалгааны төсөл нь татварын онол, практикийн асуудлыг хөндсөн, онолын үндэслэлтэй, судалгаанд суурилсан шинэ санаа, шийдэл бүхий байна.
  • Судалгааны төсөл нь 50 хүртэл хуудсанд багтсан байна.

Судалгааны ажлыг заасан хугацаанд хийж гүйцэтгэсэний дараа, эцсийн хувилбарыг 

  • Хэвлэж гаргасан болон
  • Цахим

гэсэн хоёр хувилбараар хүлээлгэн өгнө.

Хэвэлж гаргасан эцсийн хувилбарыг ТМЗ нийгэмлэгийн байранд авчирч өгнө, харин цахим хувилбарыг batsuuri@cpta.mnsurgalt@cpta.mn гэсэн хоёр e-mail хаяг руу  явуулна.  

Судалгааны төслийг хүлээн авах өдөр: Урьдчилсан байдлаар 2017 оны  5 сарын 5-ны өдрийг хүртэл ТМЗ нийгэмлэгийн Судалгааны ажилтан хүлээн авна.

Судалгааны тайлангийн бичлэгийн ерөнхий заавар

Судалгааны ажлыг гүйцэтгэх СТАНДАРТ ДЭЛЭРЭНГҮЙ заавар, ЖИШИГ, ЗАГВАРЫГ та ТМЗ нийгэмлэгийн гишүүний програмаас үзнэ үү.  (Удахгүй бэлэн болно)

  • Судалгааны ажил нь дараах бүтэцтэй байна. Үүнд:
    1. Гарчиг, Судлаачидын нэрс, Мэргэжлийн цол, хэргэм
    2. Оршил (150 үг) Түлхүүр үгс (3-6 нэршил, холбоос үг)
    3. Гол текст (бичлэгийн хэсгүүдэд хуваагдана)
    4. Дүгнэлт
    5. Ишлэл (endnote, foot note)
    6. Ном зүй (Reference)
  • Ном зүйн эх сурвалжийг дурьдах, эшлэл хийхэд олон улсад мөрддөг APA загварыг ашиглана
  • APA загварыг эндээс харна уу: https://www.refme.com/citation-generator/apa/
  • Судалгааны ажлыг оршил болон онол, судалгааны хэсэг, дүгнэлт, санал зөвлөмж, ном зүйн жагсаалтыг оролцуулан A4 (210x297mm) хэмжээтэй 50 хүртлэх хуудсанд багтааж, Windows/2000/XP/VISTA-ийн Microsoft Office программ дээр *.doc, *.docx, *.pdf өргөтгөлтэй бичнэ.
  • Судалгааны ажлын ерөнхий гарчиг нь 14pt хэмжээтэй Bold, ТОМ ҮСГЭЭР, Дэд гарчигууд нь 12pt үсгийн хэмжээтэй Bold форматтай, бичвэрийн үсгийн фонт- [Times New Roman, 12pt, мөр хоорондын зай 1, баруун зүүн талаасаа зэрэгцсэн байна]
  • Бичвэрийн дунд мөр хооронд жагсаалтыг тэмдэглэхдээ (Paragraph->Bullets) өмнө нь цэгэн тэмдэг ( )-ийг хэрэглэнэ.
  • Түлхүүр үг нь нэр үгээр, ганц тоон дээр байна. Судалгааны ажлын нэрэнд орсон үг түлхүүр үг болохгүй.
  • Математик, статистик томьёоллыг “Equation” ашиглан оруулах ба тэмдэгтийн хэмжээ 10pt, Bold, Italic байна.
  • Хүснэгт, дүрслэлийн формат
    1. Хүснэгт, дүрслэлийн зүүн дээд хэсэгт – [Times New Roman, 12pt], тухайн бүлгийг баримталсан дугаартай байна. Жишээ: Хүснэгт 1.1 г.м
    2. Дугаарын ард залгуулан- [Times New Roman, 12pt, Italic] хүснэгт, дүрслэлийн нэрийг бичнэ. Жн: Хүснэгт 1.1 ДНБ-ий тооцоолол г.м
    3. Хүснэгт, дүрслэлийн дор нь эх сурвалжийг зайлшгүй бичих шаардлагатай. Эх сурвалж – [Times New Roman, 10pt, Italic]
    4. Ном зүйн жагсаалт нь үндсэн бичвэртэй адил үсгийн фонт, хэмжээтэй байна. Мөн олон улсад мөрддөг APA загварыг ашиглана.

Судалгааны ажлыг гүйцэтгэх СТАНДАРТ ДЭЛЭРЭНГҮЙ заавар, ЖИШИГ, ЗАГВАРЫГ та ТМЗ нийгэмлэгийн гишүүний програмаасаа үзнэ үү.

Судалгааны ажлын бичигдэх загварын ерөнхий жишгийг доорхи холбоосоор орж үзнэ үү.

ТМЗНийгэмлэгийн Сургалт судалгаа, менежментийн хороо

буцах

Бүх эрх хуулиар хамгаалагдсан copyright © 2004-2017 Татварын Мэргэшсэн Зөвлөхийн Нийгэмлэг
A Pen by Leo Fixed Social Sidebar